Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн   гүйцэтгэлийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн ерөнхийлөгч захирагч, сайд нар өнгөрсөн жил гадаад томилолтын зардлаа хэтрүүлснийг шүүмжлэв. Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгааг Үндэсний аудитын байгууллага аудит хийхдээ тогтоосныг ч тэрээр дуулгалаа. Гишүүний шүүмжлэлийн хариуд Үндэсний аудитын газраас машин унах эрхгүй дээрх 222 албан тушаалтны нэрийг ил болгоно гэж чуулганы хуралдаан дээр амлав. Судалгаанд хамрагдсан 432 төсөвт байгууллагууд 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсан ба жилд дунджаар 1 автомашины ашиглалтын зардал 4,9 сая төгрөг байгаа аж.