“Оддын эрэлд” шоунаас төрсөн “од”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” наадмын ялагч, “Universe best songs” тэмцээний 2-р байрын шагналт гээд олон амжилтын эзэн бол Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян. Түүнийг Зууны манлай дуучин Сарантуяагийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй.

   Тэрбээр өөрийн өвөрмөц төрх, чадварлаг хоолойгоороо их урлагт хөл тавьсан тун шаргуу хөдөлмөрч нэгэн. Түүний хэд хэдэн уран бүтээл олонд танигдаад байгаа ч хэсэгтээ чимээгүйхэн байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас уран бүтээлдээ эргэн орж гайхалтай дуунуудаараа үзэгч, сонсогч фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа бололтой. Дуучин Насаа маань өөрийн шинэхэн уран бүтээл болох "insomnia" буюу "Нойргүйдэл", "Бороо" зэрэг дуунуудаа клипжүүлэн тун ч завгүй яваа сурагтай. Шинэхэн клипүүд тун удахгүй та бүхний хүртээл болох нь ээ.

Ингээд эрхэм уншигч та бүхэндээ түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох "Мартлаа гэж үү" дууны клипийг хүргэж байна.