Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн аравдугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.