Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдсөн ч хожигдсоноор хүрэл медаль авсан байна.

Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм.

 МОНЦАМЭ.МН