“Mongolia’s Next Top Model шоуны  ялагчаар тодорч, олны танил загвар өмсөгч болсон  Цэкү буюу Б.Цэрэндолгорыг үеийнхэн нь андахгүй ээ. Тэр өдгөө загварын салбартаа нэлээн эрэлт ихтэй моделийн тоонд жагсдаг. 

Тэр ээж, эмээ хоёрынхоо миний насан дээр авахуулж байсан зурагнуудыг ахин авахууллаа. Тэдэн шигээ эмэгтэй болох гэж хичээж байгаа шүү охин нь хэмээсэн юм. Анх шоуны үеэр ээжтэйгээ зураг авахуулж байсан удаатай. Түүний ээжийг харсан хүмүүс залуудаа загвар өмсөгч байсан уу? гэлцэж байсан билээ.