ОБЕГ-аас төөрсөн нэг иргэнийг эсэн мэнд олжээ. Харин хоёр иргэнийг эрэн хайж байгаа хэмээн мэдээллээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн Хадан гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Р/45 настай, эрэгтэй/-ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.  

Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин О/36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ажээ.