Сурагчдын II улирлын амралт хуваарь ёсоор он гараад буюу нэгдүгээр сарын 8-наас 20 хоног үргэлжлэх учиртай. Гэхдээ БШУЯ-ны зүгээс хуваарийг бага зэрэг наашлуухаар хэлэлцэж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 8-наас эхлүүлэх байсныг 4-н болгож өөрчлөх саналыг гаргаад байсан юм. Тэгвэл сурагчид энэ сарын 28-наас эхлэн нэгдүгээр сарын 28 хүртэл амарна, харин цэцэрлэг амрахгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Энэ талаар, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан "Нэгдүгээр сарын 28-н хүртэл амрах хичээлийн хуваарьтай байгаа. Одоогийн үүссэн асуудал гэвэл Шинэ жилийн баярын амралт 4 хоног үргэлжлэх юм байна. Арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 02-ныг хүртэл амраад орохоор гурав, дөрвөн хоногийн хичээлээд улиралын амралт эхэлж байгаа тул эдгээр өдөрт зохицуулалт хийлээ.  Тэгэхээр ард иргэдэд их ойлгомжтой болгох үүднээс арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28 хүртэл амарна гэдгийг хэлье.

Ахлах ангийн сурагчдын амралтыг долоо хоногийг хойшлуулж гуравдугаар улиралд зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Гэхдээ цэцэрлэг ажиллана. Олон иргэд ажлаа хийх учир цэцэрлэг амрахгүй" гэлээ.