Нүүрсний эхний шатны сонсгол үргэлжилсээр байна. Бид өмнө нь Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилсон нь хууль зөрчсөн байна хүргэсэн билээ. Мөн "Тавантолгой" ХК Р.Сэддоржид 353.9 сая төгрөгийн урамшуулал олгосон талаар мэдээлсэн. 

Тэгвэл шинжээчийн дүгнэлтэд тус компанийн ТУЗ-ийн гишүүд 2014-2021 оны хооронд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авсныг дурдаад буй.

Урамшуулал авсан албан тушаалтнууд дунд өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр ч сонсогдлоо. Тэрбээр 2004-2009 он “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд томилгоот хугацааныхаа сүүлийн жил буюу 2009 онд тус компаниас Ланд-105 маркийн машиныг урамшуулалд авчээ.