Монголд анх удаагаа ЗУЛ САРЫН АЯЛГУУ жазз, поп опера тоглолт эгшиглэнэ. Энэхүү тоглолтын гол эзэн нь хоолойны цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ олноо танигдсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга юм. 

Арванхоёрдугаар сарын 16-ны үдэш хөгжим, аялгуу дуугаараа дамжуулан зул сарын аз жаргал, баяр баяслыг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Дуучин Ө.Уянга жазз, поп опера тоглолтыг үзэгч, сонсогчддоо хүргэхээр сүүлийн таван жил бодон, төлөвлөж явжээ. Энэхүү өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж монголдоо шинэхэн урсгалаар өөрийгөө сорьж ямархан чадал чансаатай уран бүтээлч болохоо харуулахаар зэхсэн нь ийн биеллээ олох гэж байна. 

Түүний мөрөөдлийг биелүүлэхэд нь:

Анир поп оркестр

Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ

Баянмонгол жазз оркестр

Удирдаач С.САРУУЛ-ОД

Дуучин Э.АНХБАЯР МУГЖ

Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ

Дуучин НААГИЙ

Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ

Концертмейстр, төгөлдөр хуурч

Э.НАМУУН

Концертмейстр, төгөлдөр хуурч

Ү.УРТНАСАН нар оролцож маш гайхалтай үдшийг мэдрүүлэхээр нэгджээ.