Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн “Сүм”-ийн 5 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Г-ийн 36 гахай 10.23-ны өдөр “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.26-ны өдрийн  23-619 дүгээр хариугаар онош тогтоогджээ.

Тус сумын Засаг даргын 10.27-ны өдрийн А/143 дугаар  захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хяналтын 3 цэгт Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан иргэн Г-ын өвчилсөн 36 гахайг зориудаар устгаж, 6370 м2 талбайд халдваргүйтгэл хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул Цагааннуур сумын Засаг даргын 12.04-ний өдрийн А/165 дугаар захирамжаар цуцалсан.