3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол тамирчид алтан медаль хүртжээ

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x Invitational Champion" тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.

Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон. Эрэгтэй багийн хувьд хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ.

Тус тэмцээний медальтнуудын шагналыг 2004 оны NBA-гийн аварга Ричард Хамилтон гардуулсан байна.