Гэнэт төрж олны анхаарлыг гайхшруулж байсан дуучин Анугийн хайрыг татсан хөөрхөн Хатангоо охиныхон эцэг болсон залуу хэн гэдэг нь эл болсон. Ямартай ч дуучин Ану жирийн нэгэн Монгол залууг сонгож сонсогч фэнүүдээ баярлуулсан гэгддэг. Түүний хайрыг татсан залуу нь Wanted студийн захирал Б.Түвшинбаяр.

Тэрбээр хэзээний туршлагатай эх хүн шиг хоол ундаа эвтэйхэн зохицуулж эмэгтэй хүн төрхөөрөө биеийн галбир нь эвдэрч  таргалдаг гэсэн ташаа ойлголтыг эвдэж гоо сайхнаа хадгалж, ажил хэргээ амжуулж буйгаа найзууддаа дуулгаад авдаг.

Хөөрхөн охиныхоо зургийг байнга хажуу талаас нь авч цахим хуудаснаа нийтэлдэг байсан нь олон хүний шүүмжлэлд өртсөн юм. Учир нь түүнийг охиноо өөрөө тээж төрүүлэгүй болохоор царайг нь нуудаг хэмээх шуугиан нэг хэсэг дүрэлзсэн. Тэгвэл Дуучин Ану энэ удаад охиныхоо зургийг олон нийтэд дэлгэлээ. Бяцхан охин нь аав, ээж хоёртойгоо тун чиг адилхан юм аа.

 

 

 

Д.Ана