Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -45...-50 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -39...-44 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-38 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -29...-34 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.