Хөргөгч анх үүссэн цагаасаа овор хэмжээ ихтэй гал тогооны өрөөний хамгийн хөдөлгөөнгүй нүсэр тавилга байсаар ирсэн ба худалдан авагчдын хувьд хөргөгчний сонголт нь цагаан өнгө үү эсвэл саарал уу гэх төдий л байлаа.

Харин өнөө үеийнхэнд өнгө болон загварын өргөн сонголттой ухаалаг тоноглолуудтай,  тэр ч бүү хэл зарим загвар нь таны гал тогоог урлагийн ертөнц болгох ч чадалтай болсон.

Хэрвээ та гэртээ хөргөгч сонгохоор дэлгүүр орж үзсэн бол энэ нь тийм ч амархан ажил биш болсныг ойлгосон байх. Нүд эрээлжилсэн том жижиг загваруудын дунд алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол танд туслая. Та гэр бүлийнхээ хэрэгцээг тодорхойлон тохирох загварыг сонгох хэрэгтэй.

Дээрээ хөлдөөгчтэй загвар

Хөргөгч гэхлээр таны санаанд хамгийн түрүүнд энэ загвар санаанд чинь буух байх. Дээрээ хөлдөөгчтэй үлдсэн гуравны хоёр хэсэгтээ шинэ хоол хүнс хадгалах зориулалттай энэхүү загварыг классик гэж болно. Хүүхэд байхдаа дээд талын хөлдөөгчнөөс зайрмаг авахаар оролдож байснаа санаж байнуу J

Хэрвээ та орчин үеийн олон үйлдэлтэй хөргөгч хайж байгаа бол энэ загвар тийм ч тохиромжтой биш. Харин загварт дурлахгүй бол дээрээ хөлдөөгчтэй ийм загвар хамгийн боломжийн үнэтэй байдаг.

Доороо хөлдөөгчтэй загвар

Та хэрэглэхэд арай хялбар, хүнсний бүтээгдэхүүнүүд гарын доор хүрэхэд хялбар байлгахыг хүсэж байвал доороо хөлдөөгчтэй загварыг сонгоорой. Харин мэдээж хөлдөөсөн хүнс тань доор нь байрлана. Ихэнх ийм загваруудын хөлдөөгч шургуулга шиг онгойдог нь дотроос нь юм авахад хялбар ба хөлдөөгчний хэмжээ ихэвчлэн арай том байдаг, гэхдээ мэдээж сонголтууд байгаа. 

Боломжийн үнэтэй ч чанартай хөргөгч хайж байгаа бол та ELKO брэндийг сонгоорой. Уг загвар нь хэмжээ боломжийн, зай ихтэй, доороо хөлдөөгчтэй загвар ба хөлдөөгч нь тусдаа тавиуруудтай тул өөр өөр төрлийн бүтээгдхүүнүүд хадгалахад эвтэйхэн. Мөн мөстөж цантуулахгүй технологитой бөгөөд удаан хугацаанд шинээр нь хадгална. Энерги бага зарцуулдгаараа тогны мөнгөнд ч хэмнэлттэй юм.

Та уг хөргөгчийг баталгаат засварын хамгийн урт хугацааны нөхцөлтэйгөөр худалдан авахыг хүсвэл PC mall их дэлгүүрийг зориорой.

Утас: 7011-3535

www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial