Өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарч нэг том хүн, бага насны 4 хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. 

Тэгвэл тус галын улмаас угаартсан тухайн гэр бүлийн нэг хүн, мөн хэргийн газарт ажилласан Онцгой байдлын нэг ажилтан угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч тэд амиа алдсан харамсалтай үйл явдал болоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.