Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг унтраах болон хайгуул хийх явцад 5 иргэн угаартаж нас барсан байсан. Мөн манай Онцгой байдлын албаны нэг алба хаагч  угаартаж, нэг иргэн угаартсан байсныг нь яаралтай тусламжийн эмнэлгийн байгууллагад хүргүүлээд байсан. 

Тэгвэл тус газар ажиллаж байсан онцгой байдлын алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. 

Ингээд тус галын улмаас амиа алдсан хүний тоо ес болжээ.