“Хан-Уул дүүргийн 120 мянгатад шатсан автобусыг унтраахаар ажиллаж байна
2023/12/20

Улаанбаатар хотод нийтийн тээвэрт явж байсан автобус шатаж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 120 мянгатад өнөөдөр өглөө /2023.12.20/ автобус шатаж байна гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид галын унтраахаар ажиллаж байна” гэлээ.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    