Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа “В” продакшны артист "Бид4" хамтлагийн цомгийнхоо өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 27-нд буюу ирэх баасан гаригийн 12:00 цагаас “Hi Fi” Mega Store-ийн төв салбарт болох аж. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтэй 40 сонсогчдод “Бид4” хамтлагийнхан гарын үсэгтэй цомгоо бэлэглэх юм. Ингээд сонсогч залуусыг өдөрлөгт хүрэлцэн ирж, “Бид4” хамтлагийнхантай зургаа авахуулан нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.