6-12 дугаар ангийн сурагчид Даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2023/12/22

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ дунд, ахлах ангийн/6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны Даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлнэ.
1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ.
ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Их хүйтрэл, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн нь танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг БШУЯ-наас мэдэгдсэн билээ.


Сануулахад ирэх долоо хоногийн Баасан гарагаас 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл дөрөв хоногийн амралт эхэлнэ.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                    
Зочин · 2023/12/22
Яадагаа алдсан хүйтэн алга л байна даг. Шал дэмий цахимаар хичээллүүлж задсардалт үүсгээд байх юм. Харъяа хороо дүүргийнхээ сургуульд бүх сурагчид явдаг бол асуудал үүсэхгүй харъяалалгүй золбингуудыг харъяалалтай газар луу нь хөөж зайлуулах хэрэгтэй.