Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилчдын цалин өнөөдрийн байдлаар 600-800 мянган төгрөгийн цалин авдаг байна.

Харин сүүлийн жил гаруй хугацаанд цалин нэмэх тухай асуудал яригдсан ч огт нэмэгдээгүй бөгөөд сая нэмэхдээ 10 -30 мянган төгрөгөөр нэмжээ. Тиймээс энэ салбарын 500 гаруй ажилтан нэгдэн, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж, удирдах газрын гадна жагсаад байна.