Шинээр ирсэн 35 автобусыг уржигдар иргэдэд нээлттэй танилцуулсан. 

Тодруулбал, манай улсад нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.

Тэгвэл эхний ээлжинд орж ирсэн автобуснуудыг өнөөдөр үйлчилгээнд нэвтрүүлснээр зорчигчдоо хүлээн авч эхэлжээ. 

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн
  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
  • Зөв талдаа жолооны хүрдтэй
  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 
  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 
  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
  • Автомат төвлөрсөн системтэй
  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 
  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 
  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 
  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 
  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 
  • Заалны чанга яригчтай 
  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх