Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд чөлөөлсөн юм. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй.

Харин түүний оронд буюу Ерөнхий аудиторын орлогчоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ дарга асан Д.Загджавыг томилжээ. Ингэснээр тэрбээр Үндэсний Аудитын Газрыг/ҮАГ/ удирдаж эхэлжээ.

Д.Загджав нь эрх зүйч, эдийн засагч, инженер мэргэжилтэй. 

Түүний төгсөн сургууль, ажилласан байдал:

Төгссөн сургууль:

  • 1971-1981 онд Ховд аймгийн10 жилийн  1-р  дунд сургууль,
  • 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль;
  • 1997-1999 онд Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институт,
  • 1999-2000 онд Төрийн Удирдлагын академи;
  • 2001-2003 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эдийн засгийн удирдлагын Улсын академи;
  • 2015-2018 онд Оросын холбооны улсын Иркутск хотын Зам харилцааны Улсын их сургууль.

Гавьяа шагнал:

  • 2000 он  Алтангадас одон
  • 2012 он  Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
  • 2017 он  Цэргийн гавьяаны одон
  • 2023 он Цэргийн гавьяаны Улаан тугийн одон
  • Ардын Хувьсгалын 70, 80, 90,100 жил болон  бусад одон медалиуд

Эрдмийн  зэрэг,  цол: Улс төрийн ухааны доктор.

ОХУ-ын Батлан  хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор

Цэргийн цол: Бригадын генерал

Спортын зэрэг цол: Волейболын спортын мастер

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд сонсогч
  2. 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст байцаагч
  3. 1987-1989 онд Ховд аймгийн Ардын Депатутын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хууль зүйн арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
  4. 1990-1993 онд Ховд аймгийн шүүхийн гишүүн
  5. 1993-2000 онд Алтай интернэйшнл ХХК-д ерөнхий захирал
  6. 1998-2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч
  7. 2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  8. 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга;
  9. 2013-2023 онд Монголын Энхтайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч
  10. 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд
  11. 2020-2023 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
  12. Одоо Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор ажиллаж байна.