“The voice of Mongolia” шоу тэмцээний дэд байрт шалгарсан, дуучин Б.Оюуг өдгөө танихгүй залуус гэж үгүй ээ. Тэр багадаа дуулж, бүжиглэх дуртай нэгэн байжээ. Балетчин болох мөрөөдөлтэй байсан аж.

Энэ талаар Б.Оюу "Даанч мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Одоо ч балетад хайртай.  Гэхдээ дуулах сонирхлоо хэзээ ч орхилгүй, амьдралынхаа том зорилго болгоод 20 жил болж байна. Би дуулахаараа энэ хорвоогийн аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг. Энэ мэдрэмжийг авсан цагаас хойш би дуулж байна" гэсэн удаатай.

Үр минь, Ээжтэйгээ хамт дурсамж бүтээж, ирээдүйг гэрэлтүүлж яваа бяцхан бүсгүй үр минь хэмээн охиноороо гангарсан зургаа ил болголоо.