Хэсэгтээ л дэлгэцийн бүтээлийн эрэлт ихтэй эмэгтэй жүжигчдийг тэргүүлж явсан жүжигчин О.Долгорыг фэнүүд нь андахгүй танина. Тэр сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд тоглохгүй сураг алдарсан. Тэр драмын театрын үндсэн жүжигчнээр ажиллаж байгаа гэнэ. Саяхан найз Хулан нь Алтан гадас одонгоор шагнуулсан юм. Энэ үеэр жүжигчин бүсгүй ил гарч олны нүдэнд өртөв.

О.Долгор 2022 оны эхээр УДЭТ-т ажилд орж Б.Мөнх-Амьдрал найруулагчийн “Миний аав супер баатар” хүүхдийн жүжиг дээр ажилласан байна. Мөн Э.Ёндоншаравын найруулж буй “Сычуаны сайн хүн” жүжигт шимэгч гэр бүлийн гишүүн болж, бэрийн дүр дээр ажилласан аж.