“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат Вьетнамд хуримын ёслолоо хийсэн нь сошиалаар шуугиан дэгдээв. Зарим хэсэг нь баярлаж монголоос хямд зардлаар хуримаа дурсамж дүүрэн сайхан хийж байна хэмээн магтсан юм. Харин нөгөө хэсэг нь монголдоо мөнгөний урсгалаа үлдээсэн үндэсний хэв маяг гэлцэж шүүмжлээд авав. Сайн, муу шүүмжүүдээр хоёр талцаж байгаад сошиалийнхан үзэж тарж байна. 

Тэгвэл энэ талаар жүжигчин П.Шүүдэрцэцэг "Хүн өөрийнхөө амьдралын цор ганц нандин мөч Хуримаа хаана хийх нь та нарт ер нь ямар хамаа байна аа. Өөрсдийнхөө амьдралаар амьдар л даа.. бусдын өмнөөс боож үхэж байхаар өөрийнхөө амьдрал руу өнгийж хараач! Цаг гаргаач, анхаараач, анзаараач

Сайхан хуримыг нь үзэж байгаадаа талархаж амьдар! Үзмээр байгаа бол талархаж баярлаад л үз л дээ сайхан үг хэлж чадахгүй бол өнгөрөөд яв, үзмээргүй бол бүү үз!

Хэн ч хэнийг ч гуйгаагүй, сонголтоо зөв хий л дээ үзэх сонголт хүртэл байгаа шдээ… иймхэн зүйлийг ч мэдэхгүй арай ч д ээ ээ нээрээ. Утаандаа угаартаад та нар чинь бүр элий балай болж дуусч байгаан бишүү!

Утаанаасаа сал, аялахад цаг мөнгө зарцуулж сур, хар, аяла, харьцуул, одоо жаахан сэтгэхүй хөгжиж задрах болоогүй юу АНДУУДАА?! 

Гуниг юм бэ та нар чинь ямар!" гэлээ.