Завхан аймаг, Тосонцэнгэл суманд хоёр зорчигчтой “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу унасан байсныг Онцгой байдлын албан хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Хайрхан багийн “Хар-Үзүүр” гэдэг газарт автомашин замын хажуу уруу унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 01.15-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан байсныг  ажиллаж автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ