Улсын гуравдугаар төв эмнэлэг энэ оноос хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэгтээ бие даан хийж эхэлжээ. Тус эмнэлэг энэ сарын 10-ны өдөр элэгний тавдугаар сегментэд байрласан анхдагч хавдартай 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрч авах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын дараа эмчлүүлэгч хүндрэлгүй, биеийн байдал нь сайжирч, 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд дөрвөн эмчээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхижуулсан байна.