"Сүү" ХХК-ийн үйлдвэрлэдэг "Сool" олон жимст шүүснээс хөгц, мөөгөнцөр гарчээ. Тодруулбал, Уг шүүсийг худалдаж авсан иргэн Х.Доржханд цахим хуудаснаа "Модны-2"-ын Еlegance town-ий нэгдүгээр байрны Jumbo дэлгүүрээс худалдан авсан хэмээн нийтэлжээ.

Тэрбээр шүүсийг задлахад өнгө нь хувирсан, хөгц шиг зүйлс гарч ирсэн байна. Шүүсний хадгалах хугацааны тэмдэглэгээ нь ч хүнд ойлгогдохоор бичигдээгүй байна.

Худалдаж авсан дэлгүүрт очиж учир байдлыг хэлэхэд "Сүү" ХХК-иас бүтээгдэхүүнийг шууд авдаг гэжээ. Мөн  “Сүү” ХХК-ийн зүгээс  Jumbo дэлгүүрт очиж нөхцөл байдалтай нь танилцахаа мэдэгдсэн байна.

Ямартай ч манай улсад сүүлийн үед хүнсний аюулгүй байдал алдагдаад байгаа нь тод жишээ бол дээрх явдал. Хэрэглэгч гомдлоо гаргаж мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад иргэний гомдлын дагуу шалгалт хийдэг. Эл хэргийг холбогдох байгууллага нь шалгаж өгөх биз ээ.

Энэхүү мэдээг ард иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа