2024 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -25 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:                                                                                                    

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.