Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч нас барж, 10 гаруй хүн түлэгдсэн харамсалтай үйл явдалд олон иргэд хохирол амсаад байгаа билээ.

Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн нэг нь өнгөрөгч шөнө өөд болжээ. Тэрээр 80-90 хувийн түлэгдэлтэй эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Осол болох үеэр замын хөдөлгөөнд автомашинтайгаа зорчиж явсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас үүссэн галд өртсөн.

Одоогоор түүний нас, нэрийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг хүссэн.

Талийгаачийн ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.