Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.

  • Хоёрдугаар сарын 3-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
  • Хоёрдугаар сарын 4-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • Хоёрдугаар сарын 5-нд 15:00 цагт Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
  • Хоёрдугаар сарын 6-ны 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Хоёрдугаар сарын 7-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • Хоёрдугаар сарын 8-ны 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
  • Хоёрдугаар сарын 9-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
  • Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Мөн ирэх сарын 26-29-нд Үндэсний алтан цомын хагас шигшээгийн төлөөх барилдаанууд болно.