Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Хязгаарлалт өнөөдөр дуусах учиртай. Гэхдээ энэ сарын 29-нд нийслэлээс уг арга хэмжээг сунгах эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн санал асуулга өнөөдөр 17:00 цагт хаагдлаа. Энэ хугацаанд 7,863 иргэн оролцсоноос 55% нь тэгш, сондгойгийн хязгаарлалтыг дэмжихгүй гэж хариулжээ. 

Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.