2014 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.