Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн осол өчигдөр 07.40 цагт гарчээ. Иргэн Б /67 настай, эрэгтэй/ “Toyota Harreir” загварын суудлын автомашинаараа айлын хашаа мөргөж, өөрөө нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгсөн байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.