Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ.

Улмаар А, Л нарт галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Эх сурвалж: УЕПГ