Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст өнөөдөр /2024.02.15/ 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон түүнийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллээ устгажээ. Мөн цахим системд нь энэ сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгдсэн байна.

Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн мэргэжилтэн н. Отгонбаатараас  тодруулахад, элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэл өнөөдөр эхлэх байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад  нэмэлт өөрчлөлт орох талаар боловсролын яамнаас мэдэгдсэн.

Тиймээс энэ сарын 19-ний өдөр хүртэл  хойшлуулсан. Энэ сарын 19-ний 10:00 цагаас боловсролын үнэлгээний төвд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно гэв.

Бүртгэл: https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.