Ирэх долоо хоногийн даваа гарагт /2024.02.19/ нийслэл Улаанбаатар хотод -21-38 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байгаа билээ. Цочир хүйтрэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх саналыг зарим иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд гаргаад байна.

Мөн өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор сурагчдын хаврын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж, уян хатан зохицуулалт хийх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Тэгвэл одоогоор ирэх Даваа гаригт сурагчдын хичээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийгээгүй байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, Хүсэлт ирүүлбэл ярилцаж, тодорхой шийдвэр гаргана. Хаврын амралтад зохицуулалт хийх шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргана " гэлээ.