Нийслэл хотын дарга Х.Нямбаатарт зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нар ажиллана.

Шинжлэх ухаан, технологи, инноваци хариуцсан зөвлөхөөр М.Найданхүүг томилсон юм. Тэрбээр 1987 онд нийслэлийн 12 дугаар дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д докторын зэрэг хамгаалжээ. Англи, румын, орос, норвеги хэлтэй.

Ажлын туршлага

  • 1996-2002 онд ХААИС-д багш
  • 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар,
  • 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.

Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Ж.Энхжаргалан томилогдсон юм. Тэрбээр 2001 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлтэй.

Ажлын туршлага

  • 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан
  • 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн
  • 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал 
  • 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажиллажээ.

Хуульд хотын дарга хоёр зөвлөх, орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотод хүн амын дийлэнх хувь төвлөрөн ажиллаж амьдрах болсноор нийслэлийн Засаг даргын Тамгын газар төдийгүй дүүрэг, хороо, агентлагууд ачаалалтай ажиллах болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Үүнтэй холбоотойгоор хотын дарга нар зөвлөхийнхөө тоог нэмж ажиллах болсон юм. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл зургаан орлогч, зөвлөхтэй ажиллаж байсан бол С.Батболд дөрөв, С.Амарсайхан дөрөв, Д.Сумъяабазар мөн дөрвөн орлогч, зөвлөхтэй ажиллаж байжээ.