Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан малчдын зээлийн 220 тэрбумын хүүг төр даахаар болсныг мэдэгдлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилттай холбогдуулж дараах шийдвэр гаргалаа. Үүнд нэгдүгээрт, малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллаж байхад малчид малчны зээлийг тэглээд өгөөч гэж хүсээгүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын гишүүд энэ хүсэлт зүй ёсны гэж үзэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах, хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа. Малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм" гэоээ.