15 настай хүүхэд автомашин жолоодож, гурван настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн осол гарчээ.

Тодруулбал Баянхонгор аймагт гуравдугаар сарын 4-ний өдөр 15 настай хүүхэд Toyota Prius загварын автомашиныг жолоодож, хөдөлгөөн эхлэх үедээ гурван настай хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.

Уг осолд Тээврийн Цагдаагийн Албанаас шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн ТЦА-тай хамтарч ажиллахыг хүсэв.