Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Dolby” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явууллаа. 

“Оскар-2024” наадмын анхны шагнал болох “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Роберт Дауни /Oppenheimer/ шалгарснаар анхны “Оскар”-ын цомоо өргөлөө. 

Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино "Шилдэг кино", "Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг долоон шагнал хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн "Шилдэг найруулагч, "Шилдэг эвлүүлэг", “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан юм. 

Америкийн жүжигчин Эмма Стоуны хувьд "Poor Things" кинонд бүтээсэн дүрээрээ "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр тодорсноор "Оскар"-ын наадмаас хоёр дахь удаагаа шагнал хүртсэн найм дахь жүжигчин боллоо. 

 

Шилдэг кино: Oppenheimer 

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer

 

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer

 

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things

 

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers

 

Шилдэг найруулагч: Кристофер Нолан 

 

Шилдэг анимейшн: The Boy and the Heron

 

Шилдэг кино зохиол: American Fiction

 

Шилдэг эх зохиол: Anatomy of a Fall

 

Шилдэг зураг авалт: Oppenheimer

 

Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop

 

Шилдэг эвлүүлэг: Oppenheimer

 

Шилдэг гадаад кино: The Zone of Interest

 

Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things

 

Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer

 

Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?”, Barbie

 

 

Шилдэг визуал эффект: Godzilla Minus One