Дуучин Б.Амархүү болон Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзулыг өдгөө хүн бүр танина. Тэднийг сонсогч фэнүүд нь, загварынхан гээд олон хүн дэмждэг.

Хосууд цахим хуудас буюу фэйсбүүкийг идэвхитэй хөтөлдөг юм. Саяхан амралтын өдрөөрөө нь дээрх гэрэл зургийг "Амралтын өдөр. Миний хайр намайг маш их чимдэг. Үнсье чамайгаа" хэмээн дуучин залуу нийтэлжээ. Мөн О.Ариунзул "Амралтын өдрийн мэнд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ сайхан амраад аваарай" хэмээсэн.

Тэгвэл хосуудын энэхүү зураг олон мянган лайк цуглуулсан бөгөөд фэнүүд нь тэдэнд сэтгэлийн үгээ харамгүй хайрлажээ. Тухайлбал, Орост олон жил байсан ч Орос бүсгүйг ханиараа сонгоогүйд нь талархдаг. Монголын нэг ч гэсэн сайхан бүсгүй нь үеийн сайхан залуутайгаа бие биенээ хайрлаж, дэмжиж амьдарна гэдэг том бахархал. Сайхан хосуудад аз жаргал хүсье.

Олны нүдэн дээр байдаг хүмүүс хэцүү байх аа. Хайр нь бат бөх байж бие биенээсээ нүүрээ бууруулхагүй итгэл төгс байгаасай даа гэсэн чин сэтгэлийн үгийг харамгүй бичжээ.

Эдгээр сэтгэгдлээс харахад дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг "сайхан хосууд" хэмээн тодотгосон сэтгэгдэл хамгийн их байв. Ингээд уншигчдынхаа өмнөөс хосуудад аз жаргал хүсье.

 

Д.Ана