“Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлгийг задлаад тун ч шуугиантай байгаа билээ. Тэд хамтлагийнхаа 20-н жилийн ойдоо зориулан өнгөрсөн хавар Улаанбаатар паласд бут авсан билээ. Тэрбээр тоглолтынхоо дараагаар гадаадад байгаа монголчуудтайгаа мөн адил баяраа хуваалцаад ирсэн юм.

   Ирсэн даруйдаа эх орондоо суугаа элэг нэгт ахан дүүсээ баярлуулахаар долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd show concert”-оо 19.00 цагаас хийж дахин бут авахаар хэдийнэ бэлтгэлдээ оржээ.  

   “Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаална.

Тоглолтын тасалбарын үнийн хувьд хоёр өөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, энгийнх нь 50 мянга, VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тус хамтлагийн энэ удаагийн тоглолтын гол онцлог нь парти өнгө аястай, суух завгүй бүжиглэж, дуулах бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус “Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх боломжтой.