Бүгд Найрамдах Казахстан улсын шилдэг реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо наймдугаар сарын 17-нд Монгол Улсад хийхээр товложээ.. Тэрбээр Медина, Созвездие ангела, Лейла зэрэг дуугаараа монголчуудын танил болсон билээ.

Энэ удаад тэр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүддээ хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг бэлэглэнэ. 

Тоглолт “Shoppy park”-д болох бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, 2 ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ.  

Тоглолтын тасалбарын хувьд Early bird дууссан бөгөөд Late bird тасалбар 109,900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин VIP тасалбарын хувьд 2,000,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг shoppy-с худалдан авах боломжтой аж.