Автобус ачааны машин мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өнөөдөр /2024.03.29/ гарсан. Хүнд хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд шаардлагатай хүмүүсийг Улаанбаатар руу тээвэрлэж авч ирж байна гэсэн юм. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодрууллаа.

ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН:

-Уул уурхайн компаний 40 хүнтэй автобус Төв аймгийн замд авто тээврийн осолд орсон. Ослын гарсан тухайн үед нэг хүн газар дээрээ нас барсан 18 хүн хүнд болон хүндэвтэр гэсэн оноштойгоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авсан байна.

Маш хүнд гэсэн заалттай таван хүний нэг нь яаралтай мэс хийлгэх хэрэгтэй гэсэн заалттай байсан одоо мэс засал хийлгэж байгаа.

Үлдсэн дөрвөн хүний хоёрыг одоо гэмтлийн эмнэлэг рүү тээвэрлэж байна. Үлдсэн хоёр хүн нь Төв аймгийн эмнэлэг дээр байгаа бөгөөд бусад 13 өвчтөн тухайн уул уурхайн машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж байна.