Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Улс төр: Намууд сонгуульдаа бэлтгэж хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэв.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны  сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Энэ дауу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, гуравдугаар дугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ. Сонгууль-2024: Мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн нам, эвсэлүүдтэй танилц

Нийгэм:  Амралтын өдөр нэг газарт 10 хүн  угаартаж амиа алдсан мэдээ олныг цочирдуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2024.03.23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тухайн айлд 55 настай ганц бие эрэгтэй амьдардаг байсан бөгөөд найз нөхөд нь орж гардаг байжээ. Тэгвэл найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсаны шалтгаан нөхцөл нь юу байв?  SOS: 10-улаа угаартаж амиа алдсаны шалтгаан нь юу байв!

Эдийн засаг: Өндөг ховордож, махны үнэ өсжээ

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ. Улаанбаатар хотод 2024 оны энэ сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна. Үхрийн мах килограм нь 17-19 мянган төгрөгөөр худаалдагдаж байгаа бол ямааны мах  9550 төгрөгөөр буюу хамгийн хямд үнэтэй байна.

Харин өнгөрөгч долоо хоногоос эхэлж өндөгний нийлүүлэлт огцом буурчээ. Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг. ОХУ-д инфляц өссөний улмаас өндөгний үнэ нэмэгдэн, ширхэглэн зарж эхэлсэн байна.  Манай улсад өндөг 643 төгрөгөөр худалдаалж байна хэмээн ҮСХ-ноос мэдээлсэн. Тэгвэл зарим хүнсний захуудад өндөгний үнэ 800 төгрөгт хүрчээ. 

Спорт: Хакухо туслах оякатагаар ажиллана

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж. 

Ийнхүү Хакүхо туслах ояката болох ба Сумо бөхийн Холбоо: “Миягино дэвжээг бүр мөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэжээ.

Соёл урлаг: Соёл урлагийн шилдэг уран бүтээлч болон уран бүтээлийг шалгаруулах "Мөнгөн мод-2023" 15 дахь удаагийн наадам 2024.03.27 Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Өнгөрсөн жилийн наадамд 177 уран бүтээлч өрсөлдөж байсан бол энэ жил 216 болж нэмэгджээ. Анх зургаан номинациар шилдгүүдээ шалгаруулдаг байсан бол энэ жил 25 номинацийн эзнийг тодруулснаараа онцлог.

  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл шагналыг “RISING SUN” пянз цомгоор Эрдэнэбаатарын Шүтээн
  • Шилдэг хөгжимчин шагналыг Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин Ганхуягийн Солонго
  • Шилдэг удирдаач шагналыг Үндэсний Урлагийн их театрын Удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр
  • Шилдэг дуучин шагналыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин БААСАНСҮРЭНГИЙН ЭНХНАРАН
  • Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч ШАТАРЫН ӨЛЗИЙБАЯР
  • Гэрэл зургийн шилдэг бүтээл шагналыг “БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС” ГЭРЭЛ ЗУРАГ ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа
  • Шилдэг архитектурын бүтээл шагналыг “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/
  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл шагналыг “МОНГОЛ ЭР ХҮН” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр уран барималч Түмэннастын Даваасамбуу
  • Шилдэг дизайны бүтээл шагналыг “УРЬХАН БРЭНД 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд
  • Шилдэг хувцас загварын бүтээл шагналыг “ҮҮЛЭН ЦУВРАЛ” КОЛЛЕКЦООР Батжаргалын Ганбаатар
  • Шилдэг соёлын өвийн бүтээл шагналыг “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ВИРТУАЛ ҮЗМЭРЭЭР Central Телевиз
  • Шилдэг цахим бүтээл шагналыг "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо
  • Шилдэг зар сурталчилгааны бүтээл шагналыг “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ – УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН-аар "АПУ" ХК
  • Шилдэг ном хэвлэлийн бүтээл шагналыг “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шагналыг “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн
  • Шилдэг судлаач шагналыг Монгол Улсын Консерваторийн багш ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ /Доктор/Sc.D/, профессор/
  • Шилдэг бүжигчин шагналыг “Амка данс студи”-ийн бүжигчин ЭНХТУЯАГИЙН АМАРЖАРГАЛ
  • Шилдэг бүжиг дэглээч шагналыг Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч ХАТАНХУЯГИЙН ХАШХҮҮ
  • Шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР
  • Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/
  • Шилдэг продюсер шагналыг Үндэсний Урлагийн их театрын дуучин ДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА
  • Шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ /МУГЖ/
  • Шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ /МУУГЗ/
  • Шилдэг кино урлагийн бүтээл шагналыг Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино
  • Шилдэг тайзны уран бүтээл шагналыг “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт