Жүжигчин, найруулагч Б.Тамирыг танихгүй залуус тэр дундаа кино сонирхогч гэж үгүй билээ. Тэр оюутан ахуйгаасаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглож олны танил болсон нэгэн. Үеийнхээ мэргэжил нэгт Золзаяатай анхны амьдралаа эхлүүлсэн ч тэдний зам нийлээгүй. Охинтой болсон хойноо хоёр тийш салцгаасан. Өдгөө охин нь 14 настай бөгөөд аавынхаа цамцаар гангардаг болжээ.