Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян хэдхэн хоногийн өмнө шинэ уран бүтээлээ цацаж залуусыг байлдан дагуулсаар байгаа билээ. Тэрбээр "INSOMNIA" хэмээх өвөрмөц нэгэн дуугаа клипжүүлэн цацсан бөгөөд тун удахгүй дахин нэгэн шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхээр зэхэж буй ажээ.

   Авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань шинэ уран бүтээлүүдээ сонсогч түмэндээ хүргэхийн зэрэгцээ АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залжээ. Тэрбээр Сан-Франциско хотноо ажиллаж амьдарч буй  Монголчуудын холбооны урилгаар тус хотод очсон байгаа бөгөөд үндэсний их баяр наадмаар тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөх нээ. Ингээд авъяаслаг залуу уран бүтээлчдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөж шинэхэн уран бүтээлийг нь хүргэе.