УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Асгат болон Салхитын мөнгөний ордыг хэрхэн яасан талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Асгатын мөнгийн ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын мөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ийг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.

Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан.  Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү" гэлээ.