Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох The Сinemato оркестра тайлбарт концертыг сурагчдын амралтад зориулан тоглоход 2-хон хоног үлдлээ.

"Хөгжим-хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертыг дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00 цаг болон 17:00 цагуудаас "Хүүхдийн урлан бүтээх төв"-д ердөө дөрөвхөн удаа тоглох юм.

 

Тус тоглолтын онцлог нь:

Аниме болон Холливудын шилдэг хүүхэлдэйн кино болон хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд

  • 100% амьд тоглолт
  • Тайз дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл
  • Хүүхдийн тань үзэх дуртай баатрууд ирнэ

Та бүхнийг анги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “THE CINEMATO” Movie & Anime orchestra concert үзэж сонирхохыг урьж байна. Тасалбарыг https://ticket.mn/event/2043 -с захиалах боломжтой.